Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлд хамрагдлаа
МЕРА ХХК нь “Нийслэлийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги”-ийн бүрэлдэхүүнд багтдаг ба 2019.04.24-ны өдөр зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлд өнөөдөр амжилттай хамрагдлаа.
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна. Сургуулийн нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлийг өнөөдөр 05:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тус жагсаалын бэлтгэлд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит газар, аж ахуйн нэгж нийт 114 байгууллагын 4300 гаруй ажилтан, албан хаагч оролцсон. Дараагийн урьдчилсан нэгдсэн жагсаалын бэлтгэлийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.