Skip links

СПОРТ НААДАМ – 2022

Дэлхийн улс орнуудыг хамарсан цар тахлын улмаас 1 жил завсарласны эцэст нийт 6 төрөлт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх Очир Ундраа Группийн торгон дэвжээ дахин сэргэлээ.2021 онд 20-н жилийн ойтойгоо золгосон “МЕРА” ХХК-ийн хамт олон уг наадмыг 2022 оны 4 дүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд 14 компанийн ажилтнуудын 30 багийн 484 тамирчдын дунд гайхалтай дурсамж дүүрэн зохион байгуулж өндөрлөлөө.Очир Ундраачууд бид бүгд хамт олноороо цугладаг 4-н том арга хэмжээний нэг нь энэхүү спорт наадам бөгөөд Групп компанийн ажилтнууд бие биетэйгээ уулзаж, танилцаж, дотно яриа өрнүүлж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх бидний хүсэн хүлээдэг арга хэмжээ билээ. Спорт наадмын гар бөмбөгийн төрөлд “АХМАДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ” нэмэгдэж орсон нь энэ жилийн “ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ” байлаа. Тус тоглолтонд манай байгууллагад ажиллаж байгаад гавъяаны амралтаа авсан ахмадууд маань оролцсон бөгөөд тэд залуу үеээс дутахааргүй эрч хүчтэй байж, бүтэн 2 үеийн турш гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж, үзэгчид, хөгжөөн дэмжигчидийн сэтгэлийг хөдөлгөж, мэлмийг баясгалаа. Ахмадууд маань залуу хойч үеийнхнийхээ уухайн түрлэгт урамшиж, улам эрч хүчтэй болж, өөрсдйин залуу насаа эргэн дурссан сайхан мөч байсан гэдэгт итгэлтэй байна.19 дэх удаагийн Спорт наадмын зохион байгуулагчаар ажилласан МЕРА компанийн хамт олондоо баярлалаа. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх