НИЙТЛЭГ АСУУЛТУУД
МЕРА ХХК нь 5 газар, 4 хэлтэс, 3 салбар, тэсэлгээний хэрэгслийн 6 үйлдвэр, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах 5 агуулахтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор бид Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт өөрийн тэсрэх бодисын үйлдвэрүүдийг барьж байгуулан, өрөмдлөг, тэсэлгээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байна.
Бид нээлттэй ажлын байрны зарын дагуу анкет хүлээн авах сүүлийн хугацаа дууссаны дараа ажил горилогч нарын ирүүлсэн анкет, тэдгээрийн холбогдох материалуудтай танилцаж, зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой ажлын 10 хоногт багтаан эргэн холбогдож дараагийн шатны сонгон шалгаруулалтад урьдаг болно.
Өмнө нь манай компанид ажилд орох хүсэлт гаргаж байсан боловч тэнцээгүй бол 6 сарын дараа тохирох ажлын байр зарлагдвал дахин ажилд орох хүсэлт гаргах боломжтой болно.
Mining Engineering Revolution Achievement хэмээх англи үгсийн товчлол бөгөөд уул уурхайн инженерингийн хувьсал, ололт амжилт гэсэн утгатай үг юм.
“МЕРА” ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис үйлдвэрлэх, тэсэлгээний цооног өрөмдөх, тэсэлгээний ажил хийх, тэсрэх материал худалдах, импортлох, хадгалах, тээвэрлэх болон цооног түгжих материал бэлтгэх ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгэн ажилладаг бөгөөд байгуулагдсан цагаасаа бизнесийн үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлэн хөгжүүлж, өөрийн зах зээлдээ тэргүүлэгч байр суурь эзэлсэн үндэсний тэргүүлэгч компани юм.
Манай компанийн ээлжийн цагийн хуваарь 14 хоног ажиллаад 14 хоног амардаг зохицуулалттай байдаг.
Бид ажилтан сонгон шалгаруулахдаа нас, хүйс, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх ба ажил мэргэжил, ур чадварт тулгуурласан ил тод, шударга, нээлттэй байх зарчмыг баримталдаг.