Skip links

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Ажилтан бүр: КОМПАНИДАА үнэнч, шударгаар хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх замаар компанийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, аливаа үйлдлийг компанийн урт хугацааны тогтвортой, өрсөлдөх чадвартай, сайн сайхан байдлын төлөө хийдэг байна.

Компани нь: Ажилтан бүр эрүүл, эрх тэгш, харилцан хүндэтгэлтэй, сэтгэл ханамжтай, аз жаргалтай, бахархалтай ажиллаж, хувийн болон мэргэжлийн хувьд өсч хөгжих боломжтой, шударга, зөв, ил тод, нээлттэй, хүчтэй, нэгдмэл орчин нөхцлийг бүрдүүлж, бэхжүүлнэ.

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Бид өдөр бүр шинэчлэгдэж, төрөл бүрийн туршилт, сайжруулалт, бүтээмжээ нэмэгдүүлэх алхамуудыг тогтмол хийдэг өсөх сэтгэлгээтэй суралцагч хамт олон бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтнуудаа хөгжүүлэх боломжийг үргэлж эрэлхийлдэг.

Бидний соёл бол бидний суурь. Бид харилцан хөгжих хамтын ажиллагааг эрхэмлэж, өөрчлөлтүүдийг эерэгээр хүлээн авч, ажлын үр дүнг хамгийн өндөр байлгахад анхаарч ажилладаг.

Бидний үнэт зүйл биднийг тодорхойлдог. Бид аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн хүнийг нэгдүгээрт тавьж, бүтээлч оролцоо, санаачлагатай байдалд нээлттэй хандан, зөв бүхэнд санал нэгддэг.

Хэрвээ та эерэг зөв хандлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай нэгэн бөгөөд бүтээлч, санаачлагатай ажиллах орчин хайж байгаа бол, өөрийгөө сорих, хөгжүүлэх, өсөн дэвших хүсэлтэй бол, улс орныхоо уул уурхай, дэд бүтцийн салбарын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг бодьтой оруулах хүсэл эрмэлзлэлтэй бол МЕРА-чууд бидний эгнээнд нэгдэхийг урьж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

Бид шинэ ажилтны сонгон шалгаруулалтыг НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА зарчмыг баримтлан, тухайн хүний мэдлэг, туршлага, ур чадвар, эерэг хандлага, ёс зүйг харгалзан үзэж дараах үе шаттайгаар явуулдаг.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

АНКЕТЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙХ

EQ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ТЕСТ АВАХ

1-2 ШАТНЫ ЯРИЛЦЛАГА ХИЙХ

МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ АВАХ

АЖИЛД АВАХ САНАЛ ТАВИХ

Унших
Чирэх