Skip links

ТЭСЭЛГЭЭНИЙ ЦООНОГ ӨРӨМДЛӨГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

МЕРА компани нь тэсэлгээний цооног өрөмдөх тусгай зориулалтын өрөм болох өндөр бүтээлтэй, найдвартай ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгч Epiroc/Atlas Copco/ фирмийн DM45, FlexiRoc D65 зэрэг нийт 14 ширхэг өрмийн машин техникээр 110-229 мм-ийн диаметртэй, нэг штангийн урт нь 9.1м бөгөөд нийт 53 метр хүртэл гүнтэй тэсэлгээний цооногийн өрөмдлөгийг уурхайн онцлог, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг дагуу хамгийн оновчтой шийдлээр хийж гүйцэтгэж байна. Манай өрмийн машинууд нь усан систем, камерын систем, хяналтын систем, цооногийн гүн болон чулуулгийн хатуулгийг нарийн хэмжин мэдээлэл өгөх төхөөрөмжүүдээр тоноглогдсон нь өрөмдлөгийн ажлын хамгийн оновчтой шийдлийг тооцоолон гаргаж, захиалагчийн зардлыг хэмнэж, өндөр бүтээмжтэй ажиллах гол хүчин зүйлс болдог. Бид гүйцэтгэлийнхээ үр дүнг өндөр байлгах үүднээс өөрсдийн техник тоног төхөөрөмжид байнгын шинэчлэлт, сайжруулалтуудыг хийж, боловсон хүчнээ тасралтгүй сургаж, хөгжүүлж, салбараа манлайлан ажиллаж байна.

Өрмийн техникийн хүчин чадал

  • Atlas Copco DM45HP – Цооногийн диаметр 149-229 мм, АНУ улсад үйлдвэрлэгдсэн (5 ширхэг)
  • Atlas Copco DM45LP – Цооногийн диаметр 149-229 мм, Швед улсад үйлдвэрлэгдсэн (4 ширхэг)
  • Atlas Copco FlexiROC D65 – Цооногийн диаметр 110-203 мм, Швед улсад үйлдвэрлэгдсэн (5 ширхэг)
  • Atlas Copco PV-275D – Цооногийн диаметр 171-270 мм, АНУ (2 ширхэг)
  • Furukawa HRC 1500 – ED II – Цооногийн диаметр 89-127 мм, Япон улсад үйлдвэрлэгдсэн (4 ширхэг)
  • Furukawa PCR-DTH – Цооногийн диаметр 89-127 мм, Япон улсад үйлдвэрлэгдсэн (1ширхэг)

Өрөмдлөгийн ажлын үр дүнтэй технологи

  • Ухаалаг өрмийн машин RC систем нь- өөрийгөө ухаалгаар оношилж, цаг хугацаа алдалгүйгээр гарсан гэмтлүүдийг мэдээлэх, камерын системээр өрмийн гадна үл харагдах хэсгүүдийг бүрэн харах боломж, өрөмдлөгийн горим, параметрүүдийг бүрэн хянах боломж олгодог.
  • Certiq систем – өрмийн чухал мэдээллийг хурдан шуурхай төв сервер лүү дамжуулах, хүлээн авах систем юм.
  • GPS систем - Хуучны өрөмдлөгийн арга барил нь цооногийн байршлыг механик аргаар тэмдэглэж, өрөмдлөгийн ажил эхэлдэг байсан бол энэхүү дэвшилтэт системийг ашигласнаар ажлын явцыг хурдасгаж, цооногийн байршил тодорхойлох, өрөмдлөгийн мэдээллийг автоматаар дамжуулах, тайлан боловсруулах зэрэг олон давуу тал бий болсон.
  • Өрмийн машиныг уурхайн нөхцөлд зөөвөрлөх тусгай зориулалтын автомашин нь- нүүдэлд зарцуулдаг цаг 70, явах эд ангийн элэгдэл 80 орчим хувиар тус тус бууруулан, цаг ашиглалт, ажлын хурд, аюулгүй ажиллагаа сайжирч, зардал буурснаар тэсэлгээний цооног өрөмдөх ажлын бүтээмж 10 орчим хувиар нэмэгдсэн.

САНАЛ БОЛГОХ

Импортын бүтээгдэхүүн

MERA ShockStar Dual Delay

Унших
Чирэх