Skip links

Компанийн танилцуулга

МЕРА ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхай, дэд бүтцийн салбарын олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.

Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумд орших Тавантолгойн ордын дэргэд болон тус аймгийн Гурвантэс сумд орших Нарийн Сухайтын орд орчмын бүсэд байрладаг үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн задгай энгийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, савласан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр мөн Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлаж буй үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн савласан энгийн тэсрэх бодис, өдөөгч тэсрэх бодис, тэсэлгээний цахилгаан бус хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэж, олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж цооног өрөмдөх, цэнэглэх, түгжих, тэсэлгээний ажил гүйцэтгэх цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн тэсрэх бодис, тэсрэх материалыг импортлон нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх зэрэг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгодог.​

Манай баг хамт олон өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэшсэн, хамгийн арвин туршлагатай баг бөгөөд 2022 оны байдлаар нийт 400 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, тэдгээрийн нөөцийн гарц, бүтээмжийг хамгийн их байлгаж, өртөг зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлж ажиллаж байна.

МЕРА ХХК нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001 олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын ISO 26000 олон улсын стандартын зөвлөмжийг удирдамж болгон баримтлан ажиллаж байна.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Алхам тутамдаа эрсдэлийг удирдан нэн тэргүүнд өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, нийгэм, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, аюулгүй, найдвартай шийдэл, стандарт, арга барил, технологийг ашиглаж, хариуцлагатай ажилладаг.

ЁС ЗҮЙ

Үргэлж зөвийг эрхэмлэн, хууль дүрмийг чанд сахиж, хууль бус ашиг сонирхол, улс төрийн сөрөг нөлөөллөөс ангид байж, олон улсын стандарт, хэм хэмжээг баримталж, үнэнч шударга, ёс зүйтэй, ил тод, нээлттэй үйл ажиллагааг явуулдаг.

ХАМТЫН ЗҮТГЭЛ

Байгууллага болон оролцогч талуудын эрх ашиг, сайн сайхны төлөө нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд ажилтан бүрийн хичээл зүтгэл, мэдлэг, мэдээлэл, туршлага, ур чадварын үр дүнд оновчтой шийдвэр гаргаж, аливаа хүндрэл, бэрхшээлийг хамтдаа даван туулж, багийн хүчээр илүү амжилтыг бүтээдэг.

ХҮНДЭТГЭЛТЭЙ БАЙДАЛ

Ямагт хүний эрх, эрх тэгш байдлыг дээдэлж, сонирхогч талуудын оролцоог хангаж, үзэл бодлын ялгаатай байдлыг дэмжиж, чин сэтгэлээсээ бусад хүмүүст болон хийж буй ажил, нийгэм, хүрээлэн буй орчиндоо санаа тавьж, хүндэтгэлтэй ханддаг.

ИТГЭЛ ДААХ ЧАНАР

Харилцагч бүрийнхээ санал, хүсэлтэд шуурхай, эерэг хариу үзүүлж, эрэлт, хэрэгцээнд нь нийцсэн оновчтой шийдэл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг, хүндрэл бэрхшээлийг нь хамтдаа даван туулдаг, итгэл даасан түнш, тогтвортой хамтрагч нь байна.

БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА

Шинэ санаа, санаачлагыг урамшуулан дэмжиж, үйлдэл бүрийг чанартай, үр дүнтэй байлгаж, улам хялбаршуулан стандартжуулж, өдөр бүр бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй хандлага, арга барилаар ажлаа гүйцэтгэж, шалгарсан туршлагаар үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлдэг.

Үйл ажиллагааны чиглэл

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл

Тэсэлгээний ажил үйлчилгээ

Тэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ

Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ

Тэсрэх бодис тээвэрлэх, хадгалах үйлчилгээ

Компанийн амжилтуудаас

  • ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
  • ШИЛДЭГ ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЁР
  • ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, НОУ ХАУ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР
  • ИМПОРТЫГ ОРЛОГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР
  • МҮХАҮТ-н “ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”
  • ШИЛДЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
  • ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ
  • ТОП-5 УУЛ УУРХАЙН КОМПАНИ
  • ТОП – 150 АЖ АХУЙН НЭГЖ
  • ТОП – 100 АЖ АХУЙН НЭГЖ

ТҮҮХИЙН ТОВЧОО

МЕРА ХХК нь Монгол улсын уул уурхай салбарын хөгжил дэвшилд түлхэц болох зорилгоор тэсрэх бодис үйлдвэрлэх, тэсэлгээний хэрэгсэл угсрах үйлдвэрүүдийг дэлхийн стандартаар эх орондоо барьж байгуулахын зэрэгцээ уул уурхайн төслүүдэд өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ингэхдээ бид үргэлж тогтвортой байдал, бизнесийн шударга өрсөлдөөн, цэвэр тунгалаг ёс зүйтэй байдлыг эрхэмлэж ирсэн.

УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

Шинийг санаачлагч, шинэчлэлийг эрэлхийлэгч, үнэ цэнийг бүтээгч таны амар амгаланг эрэн мэндчилж байна.

Та манай хэрэглэгч, харилцагч, хамтрагч магадгүй бүр өрсөлдөгч ч бай бид энэхүү цахим хуудсаараа дамжуулан танд өөрсдийгөө танилцуулж байгаадаа баяртай байна. “МЕРА” Группийн хамт олон бид өөрсдийн мэдлэг, ур чадвар, тэргүүн туршлагадаа үндэслэн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ салбартаа үзүүлэн өрсөлдөх чадвараараа тэргүүлэн ажиллаж байна.

Манай хамт олон илүү томоор мөрөөдөж, түүнийгээ бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд бид нийгэм, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх хүсэл тэмүүллээрээ бат бөх хамтын ажиллагааг цогцлоож, бие биеэ дэмжиж, эерэг үр нөлөөг бий болгоно гэдэгт итгэдэг.

Бид бүтээснээрээ бахархаж, ирээдүйд хүлээж буй сорилтуудыг хамт даван туулахдаа та бүхэнтэй мөр зэрэгцэн урагшлахыг эрмэлзэж байна.

Хамтдаа бүтээцгээе!

Сампилын Баярсайхан

Гүйцэтгэх захирал

Унших
Чирэх