Бид хамтрагч Орика компанийн тэсэлгээний цахим хэрэгсэл угсрах 100% автомат үйлдвэртэй танилцлаа.
Австрали улсын Queensland мужийн Helidon хотод байрладаг 33 жилийн түүхтэй энэ үйлдвэрийг 2018 онд тэсэлгээний цахим хэрэгслийг автоматаар угсардаг шинэ шугам нэмж, жилийн хүчин чадлыг 2 сая ширхэг болгон өргөтгөн, 18 шинэ ажлын байрыг бий болгосон үйлдвэр агуулахын цогцолборт МЕРА ГРУППЫН төлөөлөл зочиллоо.
Мөн Брисбэн хотод байрлах GroundProbe нэртэй судалгаа хөгжүүлэлт, дижиталжуулалтын төвөөр зочлон уул уурхайн хяналт, хэмжүүрийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, программ хангамжуудтай танилцаж, Монголд нэвтрүүлэх боломжуудын талаар санал солилцов.