Skip links

Задгай эмульсийн болон энгийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр

Байгуулагдсан он - 2007 / Байршил-Өмнөговь аймаг Цогтцэций сум

Таван толгой болон Ухаа худаг нүүрсний уурхайг түшиглэн эрс тэс уур амьсгал, хүйтний нөхцөлд зориулсан ОХУ, Австралийн хамтарсан технологи бүхий задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулсан. Энэхүү үйлдвэр нь “Үл тэсрэх хольцын үйлдвэр” болон “Тэсрэх бодис үйлдвэрлэгч Цэнэглэгч автомашинууд” гэсэн нэгжүүдээс бүрдэх ба цэнэглэгч автомашин нь үл тэсрэх хольцуудыг тээвэрлэн, тэсэлгээний цооногт шахах үед тэсрэх бодис болгож үйлдвэрлэдэг тул тээвэрлэх, цэнэглэх үеийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан байдгаараа онцлог юм. Энэхүү үйлдвэр нь жилийн 95,000 тонн үл тэсрэх хольцыг үйлдвэрлэх хүчин чадалтай ба үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын зах зээл, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Э20 – Э100 гэсэн 5 төрлийн эмульсийн тэсрэх бодисыг захиалгын дагуу үйлдвэрлэх боломжтой. Энэхүү үйлдвэр нь бүрэн автоматжуулагдсан технологи ашигладгаараа бүтээгдэхүүний чанарын баталгаа, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилладаг бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл маш бага байдаг нь тус үйлдвэрийн давуу тал юм.

Унших
Чирэх