![](https://mera.mn/wp-content/uploads/2024/05/MERA_photos_9999-e1717075576820.jpg)
Компанийн танилцуулга
МЕРА групп нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, Уул уурхай өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэл, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн харилцагчдад хүргэдэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.
Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой орд, Гурвантэс сумын Нарийн Сухайтын орд орчмын бүсэд байрлах үйлдвэр, агуулахын цогцолборыг түшиглэн , савласан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, задгай энгийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах үйлдвэр, агуулахын цогцолборыг түшиглэн савласан энгийн тэсрэх бодис, өдөөгч тэсрэх бодис, тэсэлгээний цахилгаан бус хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэж олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хамтран цооног өрөмдөх, цэнэглэх, түгжих, тэсэлгээний ажил гүйцэтгэх цогц үйлчилгээг үзүүлж байна.
Манай баг Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001 олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын ISO 26000 олон улсын стандартын зөвлөмжийг удирдамж болгон баримтлан ажиллаж байна.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Алхам тутамдаа эрсдэлийг удирдан нэн тэргүүнд өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, нийгэм, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, аюулгүй, найдвартай шийдэл, стандарт, арга барил, технологийг ашиглаж, хариуцлагатай ажилладаг.
ЁС ЗҮЙ
Үргэлж зөвийг эрхэмлэн, хууль дүрмийг чанд сахиж, хууль бус ашиг сонирхол, улс төрийн сөрөг нөлөөллөөс ангид байж, олон улсын стандарт, хэм хэмжээг баримталж, үнэнч шударга, ёс зүйтэй, ил тод, нээлттэй үйл ажиллагааг явуулдаг.
ХАМТЫН ЗҮТГЭЛ
Байгууллага болон оролцогч талуудын эрх ашиг, сайн сайхны төлөө нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд ажилтан бүрийн хичээл зүтгэл, мэдлэг, мэдээлэл, туршлага, ур чадварын үр дүнд оновчтой шийдвэр гаргаж, аливаа хүндрэл, бэрхшээлийг хамтдаа даван туулж, багийн хүчээр илүү амжилтыг бүтээдэг.
ХҮНДЭТГЭЛТЭЙ БАЙДАЛ
Ямагт хүний эрх, эрх тэгш байдлыг дээдэлж, сонирхогч талуудын оролцоог хангаж, үзэл бодлын ялгаатай байдлыг дэмжиж, чин сэтгэлээсээ бусад хүмүүст болон хийж буй ажил, нийгэм, хүрээлэн буй орчиндоо санаа тавьж, хүндэтгэлтэй ханддаг.
ИТГЭЛ ДААХ ЧАНАР
Харилцагч бүрийнхээ санал, хүсэлтэд шуурхай, эерэг хариу үзүүлж, эрэлт, хэрэгцээнд нь нийцсэн оновчтой шийдэл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг, хүндрэл бэрхшээлийг нь хамтдаа даван туулдаг, итгэл даасан түнш, тогтвортой хамтрагч нь байна.
БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА
Шинэ санаа, санаачлагыг урамшуулан дэмжиж, үйлдэл бүрийг чанартай, үр дүнтэй байлгаж, улам хялбаршуулан стандартжуулж, өдөр бүр бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй хандлага, арга барилаар ажлаа гүйцэтгэж, шалгарсан туршлагаар үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлдэг.
Үйл ажиллагааны чиглэл
Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл
Тэсэлгээний ажил үйлчилгээ
Тэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ
Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ
Тэсрэх бодис тээвэрлэх, хадгалах үйлчилгээ
Компанийн амжилтууд
- ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
- АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
- ШИЛДЭГ ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЁР
- ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, НОУ ХАУ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР
- ИМПОРТЫГ ОРЛОГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР
- МҮХАҮТ-н “ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”
- ШИЛДЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
- ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ
- ТОП-5 УУЛ УУРХАЙН КОМПАНИ
- ТОП – 150 АЖ АХУЙН НЭГЖ
- ТОП – 100 АЖ АХУЙН НЭГЖ
ТҮҮХИЙН ТОВЧОО
МЕРА ХХК нь Монгол улсын уул уурхай салбарын хөгжил дэвшилд түлхэц болох зорилгоор тэсрэх бодис үйлдвэрлэх, тэсэлгээний хэрэгсэл угсрах үйлдвэрүүдийг дэлхийн стандартаар эх орондоо барьж байгуулахын зэрэгцээ уул уурхайн төслүүдэд өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ингэхдээ бид үргэлж тогтвортой байдал, бизнесийн шударга өрсөлдөөн, цэвэр тунгалаг ёс зүйтэй байдлыг эрхэмлэж ирсэн.
2001
- Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдаалах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн, мэргэжлийн боловсон хүчин, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, салбарын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор МЕРА ХХК байгуулагдав.
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүнээр элсэв.
2002
- Хүнд машин механизмын Caterpiller брэндийн сэлбэг, эд анги импортолж хэрэглэгчдэд нийлүүлж эхлэв.
- Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Зоолуухарын хөндийд геологи, хайгуулын ажил эхлэв.
2004
- Монгол Улсын Татварын Ерөнхий Газрын “Найдвартай татвар төлөгч”-өөр шалгарав.
- ОХУ-аас БНХАУ руу уул уурхайн тоног төхөөрөмж, материалын ре-экспортыг анх удаа хийв.
- Монгол Улсад тэсэлгээний нонель хэрэгслийг анх удаа БНХАУ-аас импортолж Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж, тэсэлгээ хийв.
2005
- Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар хурал Эрдэнэт хотод болж Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд МЕРА ХХК-ийн санал тусгагдаж, хэрэгжиж эхлэв.
- МЕРА ХХК Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Төмрийн хүдрийн ордод анхны тэсэлгээгээ хийв.
- Тэсрэх материалын тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж эхлэв.
2006
- Монгол Улсад анх удаа бие дааж АНУ-ын тоног төхөөрөмж, технологи бүхий энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэр, агуулахын цогцолборыг Нийслэлийн Налайх дүүрэгт өөрийн зохиосон стандарт, төслийн дагуу ашиглалтад оруулав.
- “Шилдэг дотоодын хөрөнгө оруулагч Энтрепренёр” болов.
2007
- Багануур ХК-ийн уурхайд тэсэлгээний цооног цэнэглэх ажлыг механикжуулж АНУ-д үйлдвэрлэсэн тусгай загварын цэнэглэгч автомашинаар үйлчилж эхлэв.
- Аянга-Х брендийн хүчитгэсэн энгийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхлэв.
- “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тэргүүлэгч Энтрепренёр” болов.
- МЕРА ХХК Тэсэлгээчдийн нэгдсэн семинарыг амжилттай зохион байгуулав.
2008
- МЕРА ХХК Саусгоби сэндс ХХК-тай хамтран ажиллаж, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэж эхлэв.
- Хэрэглэгчдэд Тэсэлгээний өрөмдлөгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж эхлэв.
- Оюу Толгой ХХК-д тэсэлгээний хэрэгсэл нийлүүлэв.
2009
- Усанд тэсвэртэй энгийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхлэв.
- Япон улсын Furukawa Rock Drill ХХК-ийн албан ёсны төлөөлөгч болов.
- МЕРА ХХК Дархан-Уул аймгийн Төмөр Толгойн төмрийн хүдрийн орд газарт өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлж эхлэв.
2010
- Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний орд газарт өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж эхлэв.
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2010 оны “ТОП-100 аж ахуйн нэгж” -ээр шалгарав.
- Энэржи Ресурс ХХК-ийн Ухаа Худгийн нүүрсний уурхайд тэсрэх материал нийлүүлж, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж эхлэв.
- Тэсэлгээний цооногт агаарын зай үүсгэх хийн дэр уутыг анх удаа нэвтрүүлэв.
- Үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэв.
2011
- Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг “Компанийн нийгмийн хариуцлага”-ын үзүүлэлтээр тэргүүлж “Манлай-20”-д багтав.
- Тэсэлгээний үйлчилгээгээ өргөжүүлэн чичирхийллийн тэсэлгээ хийх зориулалт бүхий электрон детонатор импортолж, түүгээр анхны тэсэлгээгээ хийв.
- Катеринг, кэмпийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эколожикал Техноложи ХХК байгуулагдав.
- Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажилд Atlas Copco DM45 HP өрмийн машиныг ашиглаж эхлэв.
- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Эмульсийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр, агуулахын цогцолборыг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
- Тэсэлгээний ажил үйлчилгээнд Orica компанийн Shot plus программ хангамжийг нэвтрүүлэв.
2012
- Европын мэргэжилтнүүдтэй хамтран, Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбар болон нүүрсний уурхайд “Эрсдэлийн үнэлгээ” хийв.
- Байгууллагын хэмжээнд коксжих нүүрсний анхны экспортыг хийв.
- Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь МЕРА ХХК-ийн T12 үйлдвэрийг түшиглэн кемпийн цогцолборыг байгуулж ашиглалтад оруулав.
- Өмнөговь аймгийн Таван Толгойн коксжих нүүрсний ордын Баруун Нарангийн уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэв.
- Эрдэнэс-Таван Толгой ХК-ийн Таван Толгойн коксжих нүүрсний ордын Зүүн Цанхын уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэв.
2013
- Уулын чулуулгийг бутлан ангилах үйлдвэрийг ашиглалтад оруулав.
- Байгууллагад KPI үнэлгээний системийг нэвтрүүлж эхлэв.
- Орон нутгийн өмчит Таван Толгойн уурхайд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл нийлүүлэв.
2014
- Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайн төслийн туслан гүйцэтгэгчээр өрөмдлөг, тэсэлгээний ажлыг эхлүүлэв.
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2014 оны “ТОП-100 аж ахуйн нэгж” -ээр шалгарав.
- Тэсрэх бодис цэнэглэгч 20 дахь машин болон Atlas Copco фирмийн DM-45 өрмийн машинуудаар авто паркаа өргөжүүлэв.
2015
- Шивээ-Овоо ХК-тай ажил үйлчилгээний гэрээ байгуулан уурхайн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэв.
- Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд Тэсрэх материалын агуулахын байрыг барьж ашиглалтад оруулав.
- Таван Толгойн ордын Ухаа худаг уурхайд нэг удаагийн тэсэлгээнд 447.6тн тэсрэх бодис ашиглан 1.265.441м3 уулын цулыг тэсэлснээр Монголын хамгийн том тэсэлгээний ажлыг анх удаа гүйцэтгэв.
- Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын MNS OHSAS 18001:2012, Байгаль орчны удирдлагын MNS ISO 14001:2005 олон улсын стандартуудыг амжилттай хэрэгжүүлж баталгаажууллаа.
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2010 оны “ТОП-100 аж ахуйн нэгж” -ээр шалгарав.
2016
- Оюу Толгой ХХК-ийн зам болон цэвэр усны шугам татахад шаардлагатай тэсэлгээний үйлчилгээг хийж гүйцэтгэв.
- Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайд өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх урт хугацааны гэрээ байгуулж ажиллаж эхлэв.
2017
- МЕРА Групп Таван Толгойн ордын Цанхын Баруун уурхайд уулын ажил үйлчилгээг үзүүлж эхэллээ.
- Таван Толгойн ордын Ухаа худаг нүүрсний уурхайд 1000 дахь тэсэлгээний ажлаа амжилттай хийж гүйцэтгэв.
- МЕРА групп “Coal Mongolia-2017” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн Платинум спонсороор оролцов.
- Эрсдэлийн менежментийн ISO 31000 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв.
- Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн өдөр “Шилдэг туслан гүйцэтгэгч”- компаниар шалгарлаа.
- Монгол улсын анхны Өдөөгч тэсрэх бодисын T14 үйлдвэрийг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
- Дархан уул аймаг Шарын гол сум дахь “Золуу хар” уурхайн олборлолтын ажлыг эхлүүлэв.
2018
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2018 оны “ТОП-150 аж ахуйн нэгж”-ээр шалгарав.
- Тэсэлгээний цахилгаан бус хэрэгсэл угсрах Т15 үйлдвэрийг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
- Савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т13 үйлдвэрийг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
- Atlas Copco фирмийн Flexi ROC DM-45 өрмийн машин худалдан авч тэсэлгээний өрмийн хүчин чадлаа нэмэгдүүлэв.
- Гурван тэс салбарын Задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийг ашиглаж эхлэв.
- Оюутолгойн уурхайд МЕРА ХХК-д үйлдвэрлэсэн эмульсийн тэсрэх бодисоор цэнэглэлтийн ажлыг хийж эхлэв.
- Цооног цэнэглэх үйл ажиллагаандаа Орика компанийн технологийг шинээр ашиглаж эхлэв.
2019
- МҮХАҮТ-ын Оны онцлох ТОП аж ахуйн нэгж.
- МЕРА компанийн инженерүүд олон улсад манлайлагч тэсрэх материалын үйлдвэрүүдэд зочилж, үйлдвэрлэлийн дадлага хийгээд ирлээ.
- “Epiroc” (Atlas Copco) “FlexiROC D65” DTH өрмийн машинаар тэсэлгээний өрөмдлөгийн ажлын хүчин чадлаа нэмэгдүүлэв.
- 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Coal Mongolia-2019” чуулга уулзалтанд МЕРА групп нь “Гоулд спонсор”-оор оролцлоо.
- МЕRA” ХХК нь ISO 45001:2018 болон ISO 14001:2016 стандартуудын давтан баталгаажуулалтын гэрчилгээгээ хүлээн авлаа.
2020
- Бизнесийн менежментийн ОdooERP системийг МЕРА ХХК-д нэвтрүүлэв.
- Савласан эмульсийн тэсрэх бодисын Т13 үйлдвэрийн хүчин чадлыг 40%-иар нэмэгдүүлэв.
- Өдөөгч тэсрэх бодисын Т14 үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өдөөгч тэсрэх бодисын хатаах хугацааг 15-18%-иар бууруулав.
- Т16 үйлдвэрийн хүчин чадлыг 22,000тн-оос 36,000тн болгож нэмэгдүүлэв.
- “ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА - 2020" сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
2021
- Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас жил бүр шалгаруулдаг “ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын Уул уурхай, олборлолтын салбарын 2020 оны шилдгээр 60 гаруй аж ахуйн нэгжтэй өрсөлдөж МЕРА ХХК шалгарсан.
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан дүйцүүлэн хамгаалах ажлыг ХНГ-тай хамтран “Бүс нуур”-ын байгалийн цогцолбор газарт зохион байгуулж 510ш мод тарьж, 100ш суулгацыг 3-р хорооны иргэдэд хүлээлгэж өгсөн.
2022
- МЕРА Инженеринг ХХК Монгол улсад анх удаа тэсэлгээний цооног түгжигч машин угсарч ашиглалтад оруулав.
- Уул уурхайн салбарын “Шилдэг Туслан Гүйцэтгэгч Байгууллага”-аар шалгарав.
- “Уурхайчдын Спортын Их Наадам”-ын Шилдэг оролцоотой ААН-ээр шалгарав.
- “Уурхайчдын Түүчээ Урлагийн Их Наадам”-ын 3-р байранд шалгарав.
- Жилд 10 мянган тн хүртэл эмульсийн тэсрэх, 40 мянган тн энгийн найрлагат тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай
2023
- LC 70 series, 2 ширхэг FlexiROC D65 өрмийн машинаар парк шинэчлэлтээ хийв.
- Америкийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Уул уурхайн үндэсний ассоциацид гишүүнээр элсэв.
- Нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд GreenSpot төслийн багтай хамтран MЕРА&ГрийнСпот хамтарсан төслийг хэрэгжүүлж нийт 23 ажилтны гэрт мод тарьж, Багахангай дүүрэгт 100ш сибирийн нарс бэлэглэв.
- МЕРА СЕРВИС ХХК нь Байгаль орчны менежментийн тогтолцоо болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартууд ISO45001:2018, ISO14001:2016 гэрчилгээнүүдийг эзэмших эрхийг 3 жилийн хугацаатайгаар авав.
УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ
Шинийг санаачлагч, шинэчлэлийг эрэлхийлэгч, үнэ цэнийг бүтээгч таны амар амгаланг эрэн мэндчилж байна.
Та манай хэрэглэгч, харилцагч, хамтрагч магадгүй бүр өрсөлдөгч ч бай бид энэхүү цахим хуудсаараа дамжуулан танд өөрсдийгөө танилцуулж байгаадаа баяртай байна. “МЕРА” Группийн хамт олон бид өөрсдийн мэдлэг, ур чадвар, тэргүүн туршлагадаа үндэслэн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ салбартаа үзүүлэн өрсөлдөх чадвараараа тэргүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон илүү томоор мөрөөдөж, түүнийгээ бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд бид нийгэм, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх хүсэл тэмүүллээрээ бат бөх хамтын ажиллагааг цогцлоож, бие биеэ дэмжиж, эерэг үр нөлөөг бий болгоно гэдэгт итгэдэг.
Бид бүтээснээрээ бахархаж, ирээдүйд хүлээж буй сорилтуудыг хамт даван туулахдаа та бүхэнтэй мөр зэрэгцэн урагшлахыг эрмэлзэж байна.
Хамтдаа бүтээцгээе!