Skip links

CARLSON QUARRYMAN PRO ЛАЗЕР СКАНЕРЫН СИСТЕМ.

Бид өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээндээ уул уурхайн тоног төхөөрөмжийн автоматжуулалтын программ хангамж, алсын хяналтын систем, өндөр гүйцэтгэлтэй лазер хэмжих төхөөрөмжүүдийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ удаад Саrlson компанийн лазер сканерын системийн талаар танилцуулж байна.

Сarlson Quarryman Pro лазер сканерын систем нь ил уурхайн талбайн бүтцийг лазераар сканердаж тодорхойлох бөгөөд өрөмдлөг, тэсэлгээний төлөвлөлтйиг оновчтой болгож, өгөгдөл дээр үндэслэн аюулгүй, чанартай тэсэлгээний ажлыг гүйцэтгэх, тэсэлгээний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

  • Уурхайн ил гадаргууг бодитоор хэмжиж, тэсэлгээний ажлын төлөвлөлтийг аюулгүй, чанартай боловсруулахад чухал нөлөө үзүүлнэ.
  • Бодит зураглал дээр үндэслэн өрөмдлөг, тэсэлгээний төлөвлөлтийг оновчтой гаргах, тэсрэх бодисын зарцуулалтыг бууруулах, тэсэлгээнээс чулуулаг шидэгдэх, овор хэтэрсэн чулуулаг гаргахаас сэргийлнэ.
  • Талбайн бодит хэмжээс дээр зураглал хийн уулын цулын хэмжээг хурдан, үнэн зөв гаргана.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх