Skip links

Бид 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг.

МЕРА группийн компаниуд нь үйлчлүүлэгчдийнхээ ажлыг өндөр бүтээмжтэй, сайн гүйцэтгэх, ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт байх хугацааны тэнцвэрийг хангаж, сэтгэл ханамжтай, аюулгүй, бүтээл сайтай ажиллуулахын тулд 2008 оноос салбар, уурхайн ээлжинд ажиллах ажилтнуудаа 14 хоног ажиллаж, 14 хоног амраадаг ээлжийн зохицуулалтыг зохион байгуулж ирсэн билээ. Гэтэл өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас дэгдсэн Цар тахлын аюулын улмаас экспортын орлого бүрдүүлэгч харилцагч үйлчлүүлэгчдийн болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа өөрийнхөө үйл ажиллагааг тасалдуулахгүй тогтвортой явуулах, ажилтнуудыг бусадтай харьцаанд оруулж эрсдэлд оруулахгүй, эрүүл, цалин орлоготой байлгах зорилгоор олон хоног, сараар ажиллуулсаар байгаа билээ.Ажилтнуудаа вакцинжуулалтад бүрэн хамруулж, халдвар хамгааллын дэглэм, хувийн ариун цэврийг чанд сахиулж, бусадтай харьцалт үүсгэхгүйгээр ажиллахад бүрэн дадлагажуулж, эрсдэл гаргахгүй ажиллуулж чадаж байгаа учраас зарим үйлдвэр, салбарын ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амраадаг хэвийн зохицуулалтад шилжүүлэн ажиллуулахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх