Skip links

МЕРА ГРУППЫН төлөөлөл 60 гаруй жилийн түүхтэй World Mining Congress – 2023 чуулганд оролцлоо.

Дэлхийн уул уурхайн мэргэжилтнүүдийн салбартаа шинэ технологи нэвтрүүлсэн, сайжруулсан туршлага солилцох зорилготой 3 жилд 1 удаа зохион байгуулагддаг 26 дахь энэхүү арга хэмжээ 2023 оны 06-р сарын 26-29 хооронд 4 өдрийн турш Австрали улсын Брисбэн хотод зохион байгуулагдаж, дараах үндсэн 14 онцлог сэдвүүдийн хүрээнд нийт 3500 гаран оролцогчдыг хамруулсан томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө.

Үүнд: Хиймэл оюун ухаан, Автоматжуулалтын системүүд, Ховор ашигт малтмал, Нүүрстөрөгчгүйжүүлэх, Байгаль орчны тогтвортой байдал, Ирээдүйн ажиллах хүч, боловсрол, Газарзүйн шинжлэх ухаан ба нээлт, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа ба Аюулгүй байдал, Уул уурхайн шинжлэх ухаан, инженерчлэл, Уул уурхайн шинэ чиг хандлага, Боловсруулах, боловсронгуй болгох, Нийгмийн нөлөөлөл ба засаглал, Технологи ба үйл ажиллагаа, Тогтвортой барилгын материал гэсэн сэдвүүдээр эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагууд өөрсдийн ажлын үр дүнг танилцуулж, уул уурхайн цаашдын хөгжилд хиймэл оюун ухаанд суурилагдсан, автоматжуулалт, хяналтаар үйл ажиллагааны зардлыг бууруулах, илүү аюулгүй, үр дүнтэй, байгаль орчинд илүү ээлтэй технологи ашиглах болсон гэдгийг улам баталгаажуулж байна.

Leave a comment

Explore
Drag