ЭМЭГТЭЙЧҮҮД САЛБАРЫН ХӨГЖИЛД

07/03/2020


Хүнд техник, тоног төхөөрөмжөөр ихэвчлэн хөдөө орон нутагт 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Уул уурхайн салбарт эрэгтэйчүүд голлон ажилладаг. Эрчүүд давамгайлсан энэ салбарт сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүд цөөнгүй болж, уг салбарын хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо жилээс жилд нэмэгдэж, судалгааны болон удирдагчийн ажлаас эхлээд хамгийн хүнд, эрсдэлтэй ажилд тооцогддог гүний уурхайн малтлага, тэсэлгээний ажил хийдэг болон хүнд даацын технологийн машин механизм жолооддог чадварлаг эмэгтэй ажилтнууд улам олширсоор байгаа нь тун бахархууштай!

Үндэсний статистикийн газраас 2019 оны байдлаар гаргасан судалгаанд манай орны уул уурхайн салбарт нийт 57,000 хүн ажилладаг бөгөөд үүнээс 12000 нь буюу 20 орчим хувийг уг салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Манай компанийн нийт ажилтнуудын 10 хувийг, шийдвэр гаргалтад оролцдог удирдлагын ажилтнуудын 30 гаруй хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.


Эмэгтэйчүүд нь анхаарал болгоомж, цэвэрч, нямбай байдал шаарддаг нарийн ажилбарт сайн байдаг тул үйлдвэрлэлд ажиллахдаа аюулгүй ажиллагааны эрсдэл болон бүтээгдэхүүний чанартай холбоотой алдаа, дутагдал гаргах нь маш бага байдаг аж. Түүнчлэн эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд стрессийн үед сэтгэл хөдлөлөө эерэгээр удирдахдаа илүү байдаг нь тэдний бие окситоцин гормоныг илүү ялгаруулдагтай холбоотойг эрдэмтэд тогтоожээ.


МЕРА компанийн хамт олон Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж буй эмэгтэй ажилтнуудаар бахархаж, гүн хүндэтгэл, талархлаа илэрхийлж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Дээш