Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа

29/03/2021

МЕРА ХХК-ийн Улаанбаатар хот дахь ажилтнууд, Налайх дүүрэг дэх салбар, Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс салбарын ээлжийн ажилтнууд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өнгөрсөн өдрүүдэд хамрагдлаа. Вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээр хамрагдсан нийт ажилтнуудын биеийн байдал хэвийн 2 дахь тунг 21-56 хоногийн дараа тариулахаар төлөвлөж байна. Энэхүү ажлыг дэмжиж буй Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон орон нутгийн удирдлагууд, нийт эмч албан хаагчдад талархал илэрхийлье. 

#COVID19-ийн эсрэг тэмцэл үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд вакцин хийлгэсэн ч маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барьж эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг даган мөрдөж, халдварын тархалтаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлж ажиллая.

Дээш