Тэсэлгээний цооног түгжигч автомашинууд
Тэсэлгээний цооног түгжигч автомашинууд

Бид тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагаа, цэнэглэлтийн бүтээл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд тэсэлгээний цооног түгжигч автомашин ашигладаг. Тэсэлгээний цооногийн түгжээс хийх ажил нь өрөмдлөг, тэсэлгээний гол ажлын нэг бөгөөд тэслэх чулуулагт тэсрэх бодисын энергийг үр дүнтэй зарцуулж өгөх зорилготой. Бид түгжих ажиллагааг бүрэн механикжуулахын тулд 2011 оноос инженерчлэлийн тооцооллоор 4-5 м3-ын багтаамжийн бункер, гидро агрегатуудтай түгжигч бодиг хийж, нэг шасси дээр 2 оос 3 бункер суурьлуулж, баруун зүүн гар талын цооногийг нэг явалтаар, 16 тонн түгжих материалыг 15 минутад түгжих хүчин чадалтай, найдвартай ажиллагаатай түгжигч автомашиныг бүтээж ашиглаж байна.

Жолооч бүхээгнээсээ түгжигч автомашиныг бүрэн удирдсанаар уурхайн тоос, цаг агаарын нөлөөлөлд ажилтан өртөхийг бууруулж, аюулгүй ажиллагааг сайжруулж, зориулалтын түгжээсний материалыг нарийн хэмжиж түгжээс хийснээр цооног түгжих ажил хурдан болж, тэсрэх бодисын зарцуулалт, ажлын нэгж өртөг буурч, бүтээмж өсч байна.

Санал болгох
Дээш