АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Уул уурхай, тэсрэх бодисын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал”-ыг хангаж ажлаа аюулгүй гүйцэтгэх нь бидний нэн тэргүүний зорилго юм. Энэ ч утгаараа МЕРА ХХК-ийн хэмжээнд аливаа ажлыг гүйцэтгэхэд “аюултай” гэж үзвэл ажлаа зогсоож аюулын зэрэглэлийг бууруулах эсхүл бүр мөсөн арилгасны дараагаар тухайн ажлыг гүйцэтгэх эрхийг нийт ажилтнуудад олгодог.

Бид хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй, ээлтэй ажлын байрыг бий болгож ажилтан бүр гэртээ эсэн мэнд харих нөхцлийг нь бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллахаас гадна олон улсын стандарт шаардлагуудыг хангасан аюулгүй ажиллагааны нэг бүрийн хамгаалах болон тусгай хэрэгслүүдийг хэрэглэдэг.

Түүнчлэн анхан шатнаасаа эхлээд дээд шатны удирдлага хүртэлх бүхий л ажилтнууд аюулгүй иллагааг сайжруулахад эерэг үр нөлөө үзүүлэхүйц санал санаачлага гаргах эрх нь нээлттэй ба оноважштой шийдэл, саналуудыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.. Ажилтнуудын аюулгүй ажиллагааны соёл, хандлага, зан төлөвийг ямагт сайжруулахыг чухалчлан үзнэ. Компанийн хэсэг нэгжүүд доторх болон харилцагчидтай хийж байгаа бүхий л уулзалт, хурлууд нь “Аюулгүй ажиллагааны хуваалцах сэдэв”-ээр (safety share) эхэлдэг ба энэ үед ажилтнууд өөрийн болон бусад компаниудад тохиолдсон аюулгүй ажиллагааны зөрчил, үл тохирол, ижил төстэй  бэрхшээл, нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хамтран ажиллагсадтайгаа туршлага, мэдлэгээ хуваалцсанаар аюулгүй ажиллагааг хангахад ажилтан бүрийн оролцоо ямар чухал болохыг бататгадаг.

Тогтолцоо, үйл ажиллагаа

Бид алхам тутамдаа эрсдэлийн менежментийг хэрэгжүүлж, аюулгүй ажиллагааны соёл, дадал, хандлагаа тасралтгүй сайжруулж, олон улсын тэргүүлэх сайн туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг. Энэ хүрээнд “Ноцтой эрсдэлийн удирдлага”, “Аюулгүй ажиллагааний багийн гүйцэтгэлийн систем”, “Аюулгүй ажиллагааны манлайлал” зэрэг олон хөтөлбөрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Аюулгүй ажиллагааг байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэн, ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэгийг тасралтгүйгээр сайжруулж, аюулгүй ажиллагааны хандлагыг тэргүүнд тавьж ажилладаг.

“МЕРА” компанийн хэмжээнд үйл ажиллагаандаа Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS18001 стандартуудыг бүрэн нэвтрүүлж баталгаажуулсан ба МУ-ын хууль тогтоомж, стандартуудад нийцүүлсэн 67 журмыг үйл ажиллагаандаа мөрдөж байна.

Компанид тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажилласан мэргэшсэн боловсон хүчин нь “МЕРА” ХХК-ийн үнэт зүйл ба бидний мөрддөг аюулгүй ажиллагааны бодлого, шаардлагыг бүрэн хэрэгжүүлэгч, сайжруулан хөгжүүлэгч, манлайлагч байдаг тул манай компанийн ажилтан бүр өөрийн эрхэлж буй албан тушаалаасаа ахиж, дэвших боломж бололцоо нь үргэлж нээлттэй байдаг.

Дээш