Тэсэлгээний ажил үйлчилгээ
Тэсэлгээний ажил үйлчилгээ

Манай компани нь 2006 оноос эхлэн тэсэлгээний ажил үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд тэсэлгээний салбарт олон улсад өргөн ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж, програм хангамжийг хослуулан инженерчлэлийн нарийн тооцоотойгоор захиалагчийн хүсэлтийн дагуу уурхайн онцлогт тохируулан тэсэлгээний ажил үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Бид цооногийн ус соруулж “Liner” уут хэрэглэх, агаарын зай үүсгэгч уут “Gas bag” ашиглан тэсэлгээний ажлын зардал бууруулах, тэсэлгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэн, чичирхийлэл болон дундаж бутлагдал хэмжих багаж ашиглан тэсэлгээний ажлын үр дүнг тодорхойлон хэрэглэгчдэд тэсэлгээний ажил үйлчилгээний талаар үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэхийн чацуу өөрсдийн ажил үйлчилгээнд дүгнэлт хийн тасралтгүй сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Санал болгох
Дээш