Бидний тухай

УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

Шинийг санаачлагч, шинэчлэлийг эрэлхийлэгч, үнэ цэнийг бүтээгч таны амар мэндийг эрэн мэндчилж байна.

Энэхүү цахим хуудсаар зочилж буй зочин танд өөрсдийгөө танилцуулах боломж олдсонд бид туйлын баяртай байна.

“МЕРА” Группийн хамт олон бид өөрсдийн мэдлэг, ур чадвар, мэргэшил, тэргүүн туршлагадаа үндэслэн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ салбартаа үзүүлэн өрсөлдөх чадвараараа тэргүүлэн ажиллаж байна.

Бид хүний оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг үйл ажиллагаа бүртээ шингээн, тогтвортой хөгжилд манлайлан ажиллаж буй мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн Баялаг бүтээгч хамт олон юм.

Манай хамт олон илүү томоор мөрөөдөж, түүнийгээ бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд бид нийгэм, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх хүсэл тэмүүллээрээ бат бөх хамтын ажиллагааг цогцлоож, бие биеэ дэмжиж, эерэг үр нөлөөг бий болгоно гэдэгт итгэдэг.

Бид бүтээснээрээ бахархаж, ирээдүйд хүлээж буй сорилтуудыг хамт даван туулахдаа та бүхэнтэй мөр зэрэгцэн урагшлахыг эрмэлзэж байна.

Хамтдаа бүтээцгээе!

Сампилын Баярсайхан
Гүйцэтгэх захирал


Дээш