ANDO савласан эмульсийн тэсрэх бодис
ANDO савласан эмульсийн тэсрэх бодис

Алслагдсан, бага хүчин чадалтай, ус ихтэй ил уурхайн тэсэлгээ, задгай эмульс цэнэглэгч автомашин очиж ажиллах боломжгүй ил уурхайн уул геологийн хүндрэлтэй хэсгийн тэсэлгээ, ил уурхайн босоо хана үүсгэх тэсэлгээ болон далд уурхайн нэвтрэлтийн тэсэлгээний ажлуудад ашиглах зорилгоор Савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т13 төслийн үйлдвэрийг АНУ-ын “Precision Blasting Services” компанийн технологи, тоног төхөөрөмжийг худалдан авч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Т12 төслийн үйлдвэрийг түшиглэн барьж байгуулан, 2018 онд ашиглалтанд оруулж, савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхэлсэн. 

Эмульсийн тэсрэх бодисыг хатууруулагчтай, химийн хийжүүлэгчтэй, шилэн болон пластик бөмбөлөгтэй зэрэг 16 төрлийн хольцтойгоор 25-220 мм-ийн диаметрээр олгойлон савлаж, хэрэглэгч бүрийн уулын чулуулгийн шинж чанар, ашиглах нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байна. Т13 төслийн үйлдвэрийн “ANDO” савласан эмульсийн тэсрэх бодис нь Европын холбооны СЕ, Канад улсын ERD чанарын сертификаттай бөгөөд Европын холбооны NEN-EN13631 стандартыг хангасан, үйлдвэрийн явцад хаягдал огт гардаггүй, аюулгүй байдлыг илүү хангадаг онцлогтой бөгөөд жилд 6000 тонн савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.
                                                                                                                          
ANDO-EV бүтээгдэхүүний онцлог чанар  

  • Бялт тэслүүрт мэдрэмтгий тул тэсэлгээний зардлын хувьд хамгийн хэмнэлттэй
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон орц найрлагын өргөн сонголттой.
  • Усанд тэсвэртэй, хадгалах хугацаа болон детонацийн хурд өндөр.
  • Тусгай тэсэлгээний ажилд хэрэглэгддэг.
  • Хүйтэн цаг уурт зориулагдсан тул Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой.

ANDO-V бүтээгдэхүүний онцлог чанар  

  • Өдөөгчөөс мэдрэмтгий, ажлын чадвар өндөр
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон орц найрлагын өргөн сонголттой.
  • Усанд тэсвэртэй, хадгалах хугацаа болон детонацийн хурд өндөр.
  • Тусгай тэсэлгээний ажилд хэрэглэгддэг.
  • Хүйтэн цаг уурт зориулагдсан тул Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой.

ANDOSPLIT 

Шилэн бөмбөлгөөр хийжүүлсэн, хатууруулсан, бялт тэслүүрт мэдрэмтгий ANDOSPLIT савласан эмульсийн тэсрэх бодис нь 12 г/м ТЭН агуулсан цочир дамжуулах шижимтэй тул тэсэлгээний онцгой хэрэглээнд зориулагдсан. ANDOSPLIT нь хуваагдсан цэнэгтэй, үргэлжилсэн урттайгаар уурхайн хүрээ гаргах тэсэлгээнд тусгайлан зориулагдаж үйлдвэрлэгдсэн. Урьдчилан цуулах, зааглах тэсэлгээ, уурхайн эцсийн хана, өндөр хана гаргах, барилгын тэсэлгээ зэрэг онцгой тэсэлгээний ажилд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний онцлог чанар

  • Бага диаметр болон детонацийн өндөр хурдтай, цооног болон хананд бага тэсрэлтийн гэмтэл үзүүлнэ. 
  • Үргэлжилсэн урттай бортогон бүтээгдэхүүн тул нэг хүн цэнэглэлт хийхэд хялбар. 
  • CE сертификатын шаардлагыг хангасан.
  • Эрс тэрс болон Монголын цаг уурын нөхцөлд хэрэглэх боломжтой.

Санал болгох
Дээш