Чанарыг эрхэмлэж, Стандартыг хэрэгжүүлэгч МЕРА

23/03/2023

“МЕРА” ХХК-нь 2010 оноос нэвтрүүлэн хэрэгжүүлж буй Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартын магадлан баталгаажуулалтыг Стандарт, хэмжил зүйн газар баталгаажуулан 2023 оны 3-р сарын 14-ний өдөр Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олголоо. 

Чанарыг эрхэмлэж стандартыг хэрэгжүүлэгч МЕРА-чууддаа баяр хүргэж амжилт хүсье.

“МЕРА” ХХК-ийн Чанарын бодлого “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйл ажиллагаандаа олон улсын менежментийн тогтолцооны шаардлагуудыг мөрдлөг болгож, тасралтгүй сайжруулан, инновацыг хэрэгжүүлэх замаар хэрэглэгч, харилцагч, оролцогч талуудынхаа хүлээлтээс давсан сэтгэл ханамжийг бий болгож, салбартаа манлайлагч нь байна.”


Дээш