“Epiroc” (Atlas Copco) “FlexiROC D65” DTH өрмийн машиныг хүлээн авлаа

16/04/2019

“МЕРА” ХХК нь “Epiroc” (Atlas Copco) “FlexiROC D65” DTH өрмийн машиныг “Эпирок Монголиа” ХХК-иас 2019 оны 04-р сарын 16-ны өдөр хүлээн авч, тэсэлгээний цооног өрөмдлөгийн хүчин чадлаа нэмэгдүүллээ. Ингэснээр бид жилд 1,5 сая уртааш метр тэсэлгээний цооног өрөмдөх хүчин чадалтай боллоо. 

Бид уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, өндөр бүтээмж бүхий техник, тоног төхөөрөмж ашиглан үйлчлүүлэгчдийнхээ цаг, зардлыг нь хэмнэж, техникийн найдвартай бэлэн байдлыг ханган, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлж талархлыг хүлээж ажиллахыг зорьдог билээ. Бид өнгөрсөн онд мөн “Epiroc” (Atlas Copco) “FlexiROC D65”, “Epiroc DM45 LP” маркийн өрмийн машинуудаар өрөмдлөгийн паркаа шинэчилж ажилласан.

Дээш