Эрдэнэс Таван Толгойн Цанхийн зүүн уурхайн “СПОРТ ӨДӨРЛӨГ”

25/08/2020

Эрдэнэс Таван Толгойн Цанхийн зүүн уурхайд үйл ажиллагаа явуулдаг туслан гүйцэтгэгч “Элгэн” ХХК, “МЕРА” ХХК, “Спейшл майнинг сервис” ХХК, “БТЭК” ХХК уудын хооронд нэг өдрийг спортлог зөв зохистой өнгөрөөх ажилтан ажиллагсдын бие бялдрыг чийрэгжүүлэх, компаниуд хоорондын нөхөрсөг уур амьсгалыг бий болгох, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах хамтран ажиллахад зорилгоор анхны “СПОРТ ӨДӨРЛӨГ”- 2020 оны 08-р сарын 22-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Сагсан бөмбөг болон Гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багуудын дунд болсон уг тэмцээнд нийт 18 баг оролцсоноос манай МЕРА ХХК-ийн Г.Хонгорзул /Дотоод хяналтын мэргэжилтэн/ ахлагчтай Гар бөмбөгийн Эмэгтэй баг "АЛТАН МЕДАЛЬ" , "МЕРА" ХХК-ийн Б.Бямбацогт /Өрмийн менежер/ ахлагчтай Гар бөмбөгийн Эрэгтэй баг "ХҮРЭЛ МЕДАЛЬ", "МЕРА" ХХК-ийн Э.Өнөрцэцэг /Хүний нөөц хариуцсан захирал/ ахлагчтай Сагсан бөмбөгийн Эмэгтэй баг "АЛТАН МЕДАЛЬ", "МЕРА" ХХК-ийн В.Хишигбуян /Үйлдвэрийн мастер/ ахлагчтай Сагсан бөмбөгийн Эрэгтэй баг "МӨНГӨН МЕДАЛЬ" тус тус хүртлээ. Уг тэмцээний шилжин явах цомын эзнээр "Элгэн"” ХХК-ийн баг тамирчид шалгарч дараа жил уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Эрдэнэс Таван Толгойн Цанхийн зүүн уурхайн “СПОРТ ӨДӨРЛӨГ”- 2020 тэмцээнийг сонирхолтой, үзүүштэй шинэлэг зүйлсээр баян, бахархалтай сайхан зохион байгуулсан "БТЭК" ХХК –ийн хамт олондоо баяр хүргэж, хамт олныхоо өмнөөс талархлаа илэрхийлж, гялалзсан амжилт хүсэн ерөөе!

Дээш