“Гал унтраах тактикийн сургуулилт” боллоо

28/03/2019

МЕРА ХХК нь Нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд багтаж ажилладаг ба сүүлийн жилүүдэд Үндэсний аврах бригад, Онцгой байдлын хэлтсүүд болон Мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтарч дадлага сургуулилалт тогтмол хийж, харилцан туршлагаа хуваалцан ажиллаж байна.

2019.03.28-ны Пүрэв гаригт компанийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Аваар устгах төлөвлөгөө, Налайх салбарын Тактикийн сургуулилтын төлөвлөгөөний дагуу “Гал унтраах тактикийн сургуулилт” сэдвээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 28-р ангийн 1, 2 дугаар тасаг, Аврах бүлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн сайн дурын бүлгэм, Суман хас гэрээт харуул хамгаалалтын алба болон МЕРА ХХК-ийн Налайх салбарын нийт ажилтнуудыг хамруулан 2019 оны анхны хамтарсан дадлага сургуулилтаа зохион байгууллаа.

Дээш