#Хайраар_ургуулъя - Тэрбум мод

26/05/2023

#Хайраар_ургуулъя - Тэрбум мод

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд МЕРА Групп-ийн хамт олон Багахангай дүүргийн засаг даргын тамгын газарт 100 ширхэг Сибирийн нарс модыг хандивлалаа.

Багахангай дүүргийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, амарч зугаалах ногоон байгууламжийг тохижуулахаар сэтгэл шулуудсан Дүүргийн засаг дарга А.Сүхболд танд талархсанаа илэрхийлье.

Мөн агаарын бохирдол, цөлжилтийг бууруулах, ногоон ирээдүйг хойч үедээ үлдээх гэгээн үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаадаа МЕРА ГРУПП-ийн хамт олон баярлаж, бахархаж байна.

Дээш