МЕРА ГРУПП-ын төлөөлөл Индонез улсын Бандунг хотноо зохион байгуулагдаж буй "Өрөмдлөг ба Тэсэлгээ" сэдэвт 6 дах удаагийн бага хуралд оролцож байна.

06/07/2022

МЕРА ГРУПП-ын төлөөлөл Индонез улсын Бандунг хотноо зохион байгуулагдаж буй "Өрөмдлөг ба Тэсэлгээ" сэдэвт 6 дах удаагийн бага хуралд оролцож байна.
Тус арга хэмжээг тэсэлгээний салбарын томчуул болох "Orica", "Dyno Nobel", "Austin Powder", "AECI", "Hanwha", "EPC", "Enaex" болон орон нутгийн тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэж оролцож байна.Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдал, цаашдын хандлага, шинэ технологи, шилдэг санаануудын хэлэлцүүлгийг хөтөлбөртөө багтаасан, өгөөж өндөртэй, ажил хэрэгч арга хэмжээ ид өрнөж байна.150 гаруй төлөөлөгчөө илгээсэн 55 компанийн нэрс дотор "МERA" гэдэг дотно нэр харагдах нь компаниараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлэх ажээ.

Дээш