"МЕРА" ХХК ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

01/10/2019

"МЕРА" ХХК ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ.

НҮБ-ийн Ерөнхий Асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг 27 дох жилдээ тэмдэглэж байна.

Компанидаа ажиллаж байгаа 55-аас дээш насны нийт 9 ахмад ажилтнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий захирал Т.Гантөмөр болон газар, хэлтсийн зарим удирдлагууд ахмад ажилтнууддаа баярын мэнд хүргэж, халуун дотно яриа өрнүүлж, хөгжилдөн хөөрөлдөж, харилцан талархлаа илэрхийллээ.

Нийт ахмад ажилтнууддаа "Ахмадын баяр"-ын мэнд хүргэж, хийморь нь дандаа дэрвэж, хишиг буян нь дандаа дэлгэрч, үйлс нь цэцэглэж, өнөржин жаргаж, өнө мөнхөд насны буян хурж амьдрах өлзий хутгийн ерөөл өргөе!

МЕРА ХХК-ИЙН УХНГ

Дээш