"МЕРА СЕРВИС" ХХК - Олон улсын стандартын гэрчилгээгээ /ISO/ гардан авлаа.

21/03/2023

Өрөмдлөг, тэсэлгээний цогц ажил, үйлчилгээ үзүүлэгч “МЕРА Сервис” ХХК нь Байгаль орчны менежментийн тогтолцоо болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж буйг олон улсын итгэмжлэлийн эрх бүхий “Эс Эф Си Эс” ХХК баталгаажуулж, 3 жилийн хугацаатайгаар ISO45001:2018, ISO14001:2016 гэрчилгээнүүдийг эзэмших эрхийг хүлээн авлаа.


"МЕРА Сервис" ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхай, дэд бүтцийн салбарын олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил үйлчилгээг үзүүлдэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.



Дээш