ОЧИР УНДРАА ГРУПП - СПОРТ НААДАМ 2023

23/05/2023

#Очир_Ундраа_Групп_Спорт_Наадам_2023 

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Очир Ундраа группийн "Спорт наадам-2023" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2023 оны спорт наадмыг 20 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Практикал даатгал ХХК-ийн хамт олон хариуцлагатайгаар зохион байгуулж ажиллалаа.

Тус спорт наадам нь 6 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 10 компанийн 600 гаруй тамирчид оролцсон нүсэр наадам боллоо.

МЕРА группээс нийт 50 багийн 270 гаруй тамирчид /давхардсан тоогоор/ өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд МЕРА группийн “НАЛАЙХ” салбарын баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд 3 дахь жилдээ дарааллан алтан медаль хүртсэн бол, эмэгтэй ангилалд МЕРА группийн “МЕРА-ОФФИС” баг сагсан бөмбөг, волейболын төрөлд тус тус алтан медаль авч, багийн дүнгээр тэргүүлэн, “ШИЛЖИН ЯВАХ” цомын эздээр шалгарлаа.

Мөн сагсан бөмбөг, волейболын төрөлд эрэгтэй 2, эмэгтэй 2 нийт 4 MVP буюу Үнэ цэнтэй тоглогч шалгаруулсан нь бүгд МЕРА группийн тамирчид байлаа.

Очир Ундраа группийн спорт наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин, компани-нэгжүүдийн оролцоог хангасан, хамт олны халуун дулаан уур амьсгал, эв эеийг нэгтгэсэн, багийн ажиллагааг идэвхжүүлсэн үйл ажиллагаа болохын сацуу багууд гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлж чадлаа. Очир Ундраа группийн "Спорт наадам-2023” арга хэмжээг шинэлэг, аюул осолгүй, хариуцлагатай зохион байгуулсан Практикал даатгал ХХК-ийн хамт олондоо нийт Очир Ундраачуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлэхийн ялдамд 20 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлж, ажил үйлсэд нь арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Дээш