Очир Ундраа группийн "СПОРТ НААДАМ" 2019.10.04-нөөс 06-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө

04/10/2019

Очир Ундраа группийн "СПОРТ НААДАМ" 2019.10.04-нөөс 06-ний өдрүүдэд "Бахархал-Эв нэгдэл" уриан доор 10 компанийн 21 багийн 410 тамирчин, спортын 5 төрлөөр цом, 10 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулан, амжилт дүүрэн тэмцээнээ өндөрлөлөө.

Тэмцээнд МЕРА ХХК-ийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож шатрын төрөлд эрэгтэй алтан медалийг МЕРА ХХК, Налайх салбарын мастер Б.Хосбаяр, мөнгөн медалийг МЕРА ХХК, График дизайнер М.Жандарбек, эмэгтэй мөнгөн медалийг МЕРА ХХК-ийн Санхүүгийн шинжээч Б.Урантамир, Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй алтан медалийг "МЕРА ХХК, Өмнөговь салбар" баг тамирчид, мөнгөн медалийг "МЕРА ХХК, Өрмдлөг" баг тамирчид, Сагсан бөмбөгийн аваргын алтан медалийг эрэгтэй төрөлд "МЕРА ХХК Өмнөговь салбар" баг тамирчид тус тус хүртэж Гар бөмбөгийн шиддэгийн шилдэг тамирчнаар МЕРА ХХК-ийн Т12 үйлдвэрийн тэсрэх бодис ачигч Э.Эрдэнэбат, Сагсан бөмбөгийн шилдгийн шилдэг тамирчнаар МЕРА ХХК-ийн Т16 үйлдвэрийн мастер Б.Хишигбуян нар тус тус шалгарч, амжилт арвин тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээндээ идэвхитэй оролцсон хамт олондоо баяр хүргэж, улам авхаалж самбаатай, соргог сэргэлэн, энх тунх, урт настай амьдрах ерөөл өргөе!

Очир Ундраа группийн "СПОРТ НААДАМ"-2019 тэмцээнийг тун сонирхолтой, үзүүштэй шинэлэг зүйлсээр баян, бахархалтай сайхан зохион байгуулсан Очир Ундраа ОМЗ ББСБ-ийн хамт олондоо баяр хүргэж, хамт олныхоо өмнөөс талархлаа илэрхийлж, гялалзсан амжилт хүсэн ерөөе!

Дээш