Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд "Эпирок" компани Засварын газар, агуулахын үйлчилгээний цогц үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэллээ.

23/08/2019

“Эпирок” (“Атлас копко”) брэндийн тэсэлгээний цооног өрөмдөх манай 10 машин энэ аймагт ажилладаг бөгөөд нэг өрмийн машин 12 цагийн нэг ээлжиндээ 450-860 уртааш метр гүн өрөмдөж байгааг 900-аас дээш метр өрөмдөхөөр зорин ажиллаж байгаа өрмийн багийнхны минь гүйцэтгэлд тун их өгөөжөө өгөх, өндөр ач холбогдолтой үйлчилгээний цогцолбор бүтээн байгуулалт болжээ.

Хангамж ложистикийн хугацаа, эд анги, агрегатуудын оношлогоо, томоохон засвар хийлгэх тээврийн зай, зардлыг багасгаж, өөрийн болон хэрэглэгч нарынхаа бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оновчтой хөрөнгө оруулалт хийж буй "Эпирок" компанийн хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил, үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсье!

Дээш