Өмнөговь аймгийн Цогтцэций сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд өргөн дэлгэр, сайхан болж өндөрлөлөө.

23/07/2019

МЕРА ХХК нь жил бүр Цогтцэций сумын баяр наадмын шүдлэн насны хурдан морьдын бай, шагналыг ивээн тэтгэж, оролцдог уламжлалт ёсоороо түрүү морьдыг байлж, шагналаа. 
Шүдлэн насны морьдын түрүү магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач С.Рэнчинбямбын Ухаа, аман хүзүүнд Цогтцэций сумын уяач Т.Батхааны хээр, айргийн гуравт Цогтцэций сумын засаг дарга О.Бадарчийн цоохор, айргийн дөрөвт Цогтцэций сумын уяач Н.Алдаржаргалын зээрд халзан, айргийн тавд Цогт-Овоо сумын уяач Б.Энхээгийн саарал шүдлэнгүүд орж торгон жолоогоо өргүүлэн, түмэн олноо баясгалаа.

МЕРА ХХК нь мөн баярын солютийн ёслолын буудлагыг 16-ны орой гүйцэтгэж, наадамчин олноо баясгажээ.

Дээш