ШИЛДЭГ ТӨГСӨГЧДӨД АЖЛЫН УРИЛГА ГАРДУУЛЛАА

13/06/2023

Налайх дүүрэг дэх Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн Техникийн боловсрол олгох 1,5 жилийн сургалтын АНХНЫ төгсөлтийн Диплом гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр МЕРА Группт үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хийж, гүйцэтгэсэн Шилдэг 2 оюутанд АЖЛЫН УРИЛГА гардууллаа.

Баялагийг хамтдаа бүтээлцсэн, мэргэжлийнхээ үнэ цэнийг өндөрт өргөсөн, Шилдэг ажилтнууд болно гэдэгт итгэлтэй байна. Нийт Политехникийн коллеж төгсөгч, оюутан залуустаа цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Дээш