ЦАХИМ ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛЭЭР ТУРШИЛТЫН ТЭСЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

22/08/2023

Орика Монголиа ХХК, МЕРА Сервис ХХК хамтран 2023 оны 08 сарын 17-нд Энержи Ресурс ХХК-ийн Ухаа Худагийн уурхайд I-kon III цахим тэсэлгээний хэрэгслээр туршилтын тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.

Уг тэсэлгээний онцлог нь Монголд анх удаа нүүрсний ил уурхайд цахим тэсэлгээний хэрэгслээр тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн явдал юм.

I-kon III цахим тэсэлгээний хэрэгслийг Монгол улсад нэвтрүүлхээр ажиллаж байгаа Орика Монголиа ХХК болон шинэ техник технологийг үргэлж дэмжиж ажилладаг Энержи Ресурс ХХК, бодлогын төвшинд дэмжиж ажилласан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье. 

Уул уурхайн салбарын шинэ түүхийг бүтээж буй та бүхэндээ сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Дээш