Үндэсний мод тарих өдөр

22/05/2020


Агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод билээ. Жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулагддаг “Үндэсний мод тарих өдөр” хөдөлгөөнд “МЕРА” ХХК-ийн хамт олон Налайх дүүрэгт орших “Хөл Налайх” цэцэрлэгт хүрээлэн болон Таван толгой салбарынхаа орчинд нийт 750 ширхэг бургас, хайлаас, улиас мод тарьж, орон нутагт 300 мод нийлүүлснээр орчны бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг дэмжих, моджуулах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Мод тарих үйл ажиллагааг амьдралын хэв маяг болгон хэвшүүлж, тарьсан модоо арчлах, хамгаалах ажлыг тогтвортой хийцгээе!

Дээш