АНУ-аас “Austin detonator” компанийн төлөөлөгчид ирж төлөвлөгөөт аудит хийгдлээ.

08/12/2023

Олон улсад тэсэлгээний технологиор тэргүүлэгчдийн нэг, АНУ-ын “Austin Powder” компанийн тоног төхөөрөмж, технологиор 5 жилийн өмнө бид Монгол улсад анх удаа Цахилгаан бус тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, дэлхийд чанараараа өрсөлддөг тэсэлгээний ажилд хэрэглэгддэг хэрэгслүүдийг хэрэглэгч нартаа нийлүүлэн ажиллаж байгаа билээ.Байгуулагдсан цагаас жил бүр “Austin detonator” компанийн төлөөлөгчид ирж, төлөвлөгөөт аудит хийдэг ба энэ жил 11 дүгээр сарын 13-наас тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл Аустины стандартуудын дагуу явж буйг нэг бүрчлэн хянаж, цаашид сайжруулах зүйлсийн талаар ярилцаж, саналаа солилцлоо.

Дээш